Засгийн газрын 9 бондоос 4-ийнх нь төлбөр төлөгджээ

Манай улсын Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээлд “Чингис-18”, “Чингис-22”, “Димсан”, “Мазаалай” болон “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад”, ““Сentury-1”, “Сentury-2” гэсэн нийт 9 бонд гаргажээ. Банкуудаас “TDB-300”, “TDB-25”, “TDB-700”, “TDB-150”, “TDB-500” гэсэн 5 бонд, Монгол Улсын Хөгжлийн банк “Хөгжлийн банк-580”, “Самурай”, “Хөгжлийн банк-500” гэсэн 3 бонд, бусад ААН, байгууллагаас “Энержи ресурс-22”, “Энержи ресурс-24”, “МИК-22”, “МИК-24” гэсэн 4 бондыг олон улсын зах зээлд тус тус гаргажээ. Засгийн газраас гаргасан бондуудаас 4 нь бүрэн төлөгдөж, 6 нь төлөгдөөгүй буюу заримынх нь хугацаа болоогүй байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ. Манай улс 2023 онд төлөх томоохон өр төлбөрийн асуудлаа энэ оны эхэнд шийдсэн. Тодруулбал, “Сentury-2” төслийн хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтран хөрөнгө оруулагчдаас 650 сая ам.долларын бондыг амжилттай татан төвлөрүүлсэн. Ингэснээр энэ онд төлөх “Гэрэгэ”, ирэх онд төлөх “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон юм. Засгийн газраас бусад байгууллага, компани, банкуудын гаргасан бондыг дурдвал, Худалдаа хөгжлийн банк гаргасан 5 удаагийн бондоо бүрэн төлжээ. Хамгийн сүүлд 2020 онд 500 сая ам.долларын бондоо төлсөн байна. Тодруулбал, Монгол Улсын гадаад валютын нөөц 4 тэрбум гаруй ам.долларт хүрч байсан, эдийн засаг болон зах зээлийн таатай үед бондоо төлж дууссан байна. МИК-ийн бондуудаас “МИК-22” бонд нь өнгөрсөн онд төлөгдсөн болон нөгөө нэг бонд болох “МИК-24”-ын 250 сая орчим ам.доллар нь 2024 онд төлөгдөх аж. Түүнчлэн Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 6-нд, мөн 2016 онд “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг 2021 оны 3 дугаар сарын 15-нд тус тус хөрөнгө оруулагчдад бүрэн төлж барагдуулж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байв. Тодруулга: Монгол Улс 2012 оноос эхлэн бонд гаргаж ирэв. Хамгийн анхны бондыг Монгол Улсын Хөгжлийн банк (евро бонд) гаргаж байжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     72    0