Нэгжлэгийн явцад 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авч, эх үүсвэрийг шалгаж байна

Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор 7 яллагдагчийг цагдан хориод байна. Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 33 яллагдагчид аваад байна. Одоогоор мөрдөн шалгах явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум) төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоож, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 64 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 61, оффисын 3 талбай), 42 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг, 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээг, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Үүнээс гадна нэгжлэгийн явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйл (Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал)-ийн 1, 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдээд байгаа аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     70    0