АРХАНГАЙ: 17 сумын 880 малчин өрх 600 гаруй тн ногоон тэжээл хураан авчээ

Архангай :Мал аж ахуйг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах, малчин өрхүүд өвс, тэжээл тарих, нөөц бүрдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг дөрвөн жилийн хугацаанд улсын төсвийн 400.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн ЗДТГ, ХХААГ зохион байгуулж байгаа. 2022 оны тухайд улсын төсвөөс “Малын ногоон тэжээл” тариалах төслийг эхлүүлж, үүний хүрээнд аймгийн “Техник үйлчилгээний төв”-д тус бүр 2 ширхэг анжис, борнойг нийлүүлжээ. Аймгийн 18 сумын 930 өрхийн 430 га өвөлжөө, хаваржааны газарт малын тэжээлийн ургамал тариалах захиалгыг аймгийн ХХААГ нэгтгэн аймгийн Техник дундын үйлчилгээний төвд хүргүүлж ажилласан байна. Үүний үр дүнд 17 сумын 88 багийн 880 өрх 430 га талбайд 74.8 тн хошуу будааны үрийн дэмжлэг үзүүлсэн ба Жаргалант, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Цэцэрлэг сумдын малчид өвөлжөө, хаваржааныхаа хөл бууцанд, бусад 13 сумд нэгдсэн талбайд техникийн төвөөр тариалалт хийлгэж, 600 гаруй тн ногоон тэжээлийг хураан авсан байна. Мөн 2022-2023 оны өвөл, хаврын бэлтгэлийг хангаж, малчдын түвшинд 80 мянган тн байгалийн хадлан, 1300 тн гар бэлтгэхээс 69.3 мянган тн өвс, 900 тн ногоон тэжээл, 1675 тн үйлдвэрийн тэжээл болон гар тэжээл, 7 тн дарш, ногооны хаягдал, 3855 тн хужир, шүү бэлтгэн хадлан бэлтгэл 91,3 хувьтай бэлтгэгдсэн. Харин аймаг, сумын аюулгүйн нөөцөд 1670 тн өвс, 620 тн гар тэжээл бэлтгэхээс сумын нөөцөд өнжмөл өвс 755.8 тн, шинэ өвс 222 тн буюу нийт 977.8 тн, 386.5 тн тэжээл бэлтгэснээс өнжмөл тэжээл 285.3 тн, шинээр авсан 101.3 тн тэжээл сумдын нөөцөд байна. Аймгийн аюулгүй нөөцөд 2022 онд өвс тэжээл бэлтгээгүй, харин 2021 онд бэлтгэсэн ногоон тэжээл 13.3 мянган боодол, хивэг 25тн, хорголжин 22.8 тн, хужир шүү 7,2 тн байгаа ажээ. Улсын нөөцөд байсан тэжээлийг бүх суманд 13-15 тн-оор хуваарилжээ. Энэ сарын 22-ны байдлаар бүх сумдын нутгаар 0-7 см хүртэл цасан бүрхүүлтэй, өвөлжилт хүндэрч буйг аймгийн удирдлагуудын зүгээс хэлж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     71    0