БНЧУ-д зуны сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарлалаа

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас Чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтныг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулах Слав судлалын зуны сургалтын хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7,8,9 дүгээр сард зохион байгуулдаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ. Тэтгэлэгт сургалтын төлбөр, дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана), зуны сургалтын хүрээнд зохион байгуулах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх багтана. Харин олон улсын тээврийн зардал, виз олголттой холбоотой зардлууд, даатгалын зардал багтахгүй. Тавих шаардлага: -Чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан, 18-аас дээш настай Монгол Улсын иргэн; -Чех хэлний А1 түвшний мэдлэгтэй байх: Ерөнхий суурь хөтөлбөрөөр чех хэлийг судалсан байх, эсвэл чех хэлний тодорхой мэдлэгтэй, хэлний мэдлэгээ гэрчлэх бичиг баримттай байх Бүрдүүлэх материал: -Цахим өргөдлийн маягт / Энд дарж татаж авна уу / -Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт -Гадаад паспорт -Англи хэл эсвэл Чех хэлний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо Өргөдлийн маягтыг зөвхөн англи эсвэл чех хэлээр бөглөнө. Зуны сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн эссэ /Англи эсвэл Чех хэлээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/; Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг дээрх материалуудын хамт 2023 оны 2 дугаар сарын 24-ний дотор БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаяглан ирүүлэх боломжтой. Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/ -аас авах боломжтой.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     76    0