ОРХОН: Өвөлжилт хүндрээгүй нөхцөл, байдал хэвийн байна

Орхон: Энэ онд аймгийн хэмжээнд 1350 малчин, мал бүхий өрхийн 169.9 мянган толгой мал өвөлжиж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор нийт мал сүргийн тоо 9.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс, Баян-Өндөр сумын малын тоо 18.3 хувиар, Жаргалант сумынх 1.9 хувиар өссөн байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд өвөлжилт хүндрээгүй, нөхцөл байдал хэвийн байна. Малчид энэ жил 9000 тонн өвс нөөцөлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-ний байдлаар нийт нутгийн 60.3 хувь нэн их, 35.4 хувь их, 4.4 хувьд нь дунд зэрэг зудын эрсдэлтэй байна. Аймгийн хэмжээнд цас эрт орж, хүйтэрсэн нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна. 2021 онд өвөлжилт, хаваржилт хэвийн байсан тул Засгийн газрын 221 дүгээр тогтоолоор аймаг, сумд аюулгүйн нөөцдөө бэлтгэсэн өвс, тэжээлээ зарцуулаагүй байжээ. Иймд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж нөөцд байгаа өвс, тэжээлийг малчин, мал бүхий өрхөд үнэгүй олгохоор боллоо. Ингэхдээ сар шинийн баяраас өмнө 2021, 2022 онд нөөцөлсөн өвс тэжээлийг олгох бол энэ жилийн нөөцийн өвсийг цагаан сарын дараа малчдад олгоно.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     73    0