Монгол Улс Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий II шатны тэмцээнийг дахин хүлээн авна

Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ноос "FIBA-Asia Cup-2025" урьдчилсан буюу 2 дугаар шатны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-нд илгээсэн юм. FIBA-гаас тус тэмцээнийг 2023 оны 2 дугаар 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулах эрхийг олгосноо албан ёсоор мэдэгджээ. Дараагийн шатны тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонгконг, Сингапурын багууд өрсөлдөж шилдэг 4 баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд тоглох эрхийг авах болно.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     57    0