СЭЛЭНГЭ: Үндэсний нэгдсэн судалгаанд Сэлэнгэ аймгаас 29947 өрх хамрагдана

”Монголын боловсрол өнөөдөр” үндэсний нэгдсэн судалгааны зорилго нь Монгол Улсын “0-24 насны хүүхэд, залуучуудын боловсролын үйлчилгээнд хамрагдалт-2022” үндэсний хэмжээний судалгааны мэдээлэл цуглуулах хүний нөөцийг чадавхжуулахад чиглэжээ. Энэхүү судалгааг явуулснаар өөрийн орон нутгийн 0-24 насны хүүхэд, залуучуудын боловсролын үйлчилгээнд хамрагдалт, хамрагдахгүй байгаа шалтгааныг илүү нарийвчлан тодорхойлох. Цаашлаад орон нутгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг төлөвлөхөд чухал суурь мэдээлэл болж өгнө хэмээн үзжээ. Сэлэнгэ аймгийн тухайд 17 сум, 6 тосгоны 29947 өрх уг судалгаанд хамрагдах юм байна. Үүнтэй холбогдуулан нэгж дээр мэдээлэл цуглуулж ажиллах 150 мэдээлэл цуглуулагчдыг чадавхижуулах үйл ажиллагааг өчигдөр Сүхбаатар суманд зохион байгууллаа. Энд сум багийн засаг дарга нар, нийгмийн ажилтнууд хамрагдав. Олон улсын жишигт нийцсэн “Монголын боловсрол-өнөөдөр” үндэсний хэмжээний суурь судалгааг Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсрол Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс 12 дугаар сард багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү судалгаанд 21 аймаг, 330 сум, 1639 баг, нийслэлийн 9 дүүрэг, 204 хороонд оршин амьдарч байгаа 920.165 өрх болон гадаадад ажиллаж буй Монгол Улсын элчин сайдын яамдыг ч оролцуулах юм байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     48    0