СЭЛЭНГЭ:Эх хэл соёл, өв уламжлал, түүхээрээ бахархав

"Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын 2-р цэцэрлэгийн багш, ажилтан, хүүхдүүд Монгол Бахархалын энэ өдрийг эх хэл соёл, өв уламжлал, түүхээрээ бахархан өнгөрүүлжээ. Тус хамт олон Хөтөл хотын ЕБ-ийн 1-р сургуулийн Монгол хэлний багш Ж.Гэрэлмааг урьж "Эх хэлний дархлаа" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Мөн бяцхан хүүхдүүд ардын урлагийн өв сангаас урлагийн тоглолт бэлтгэн, үндэсний ур ухаан шингэсэн ардын тоглоом, наадгайгаар дамжуулан сурган хүмүүжүүлэх ёс заншлыг өвлүүлэн үлдээх зэрэг бүтээлч үйл явдлуудаар дүүрэн байсан байна. Мөн хүүхдүүд “Чингис хааны бага нас" киног үзэж сонирхон, бэлтгэл бүлгийн хүүхдүүдээс "Алунгоо эхийн сургаал" зохиолоор бэлтгэсэн тоглолтоо үзүүлжээ. Түүнчлэн "Монгол хүмүүн бид багцалсан 5 сум мэт эв эетэй явбаас хэнд ч яахан дийлдэх билээ" Алунгоо эхийн сургаалаас, "Эцгээ хүндэлж, эхээ ачилж, эрхийг цээрлэн, эрдэмд хичээж, биеэ засагтун" Их эзэн хааны билэг сургаалаас хөх тэнгэрээс заяатай эрэлхэг монгол эзэн богд чингэс хаан мину...зэрэг сургамжит ишлэл, зохиолоос нь дүү нартаа танилцуулсан байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     48    0