Хошёорюү С.Бямбасүрэн Охо-д унаж, 2 унаатай болов

Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 11 дэх өдрөө үргэлжилж, Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн Охо /М-13/-той учраа таарч түүнд хатакикоми мэхээр унаснаар тэд адилхан 10 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна. Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил Эндо /М-7/ -д хиокотоши мэхээр унаж 3 даваа, 9 унаатай башёг үргэлжүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Озэки Шодай-тэй таарч барилдан, түүнийг ёрикири мэхээр давж 8 даваа, 4 унаатай болж, 50 хувийн амжилтаа биелүүллээ. Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/ Котоновака /М-1/ -тай барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж 2 даваа, 10 унаатай тун тааруу амжилттай яваа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/ Атамифүжи /М-15/-тэй таарч барилдан, түүнийг шитатэнери мэхээр давснаар 5 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна. Мөн энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-14/ Нишикиги /М-6/-тэй хүч үзэж, түүнийг уватэнаге мэхээр давснаар 7 даваа, 5 унаатай болов. Такаяасү /М-1/ Рюүдэн /М-6/-г хикиотоши мэхээр давснаар 10 даваа, 2 унаатай болсноор Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Охо /М-13/-гийн хамт башёг тэргүүлж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     50    0