ТӨВ: Шатрын насанд хүрэгчдийн сумын аварга шалгаруулна

Төв аймгийн Зуунмод сумын насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд буюу бямба гарагт болно. Тус тэмцээнийг Монгол Улсын Шинэ үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогч насанд хүрэгчдийн дунд зохион байгуулна. Энэхүү тэмцээн нь шатрын спортыг орон нутагтаа жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Аймгийн аварга шалгаруулах 2022 оны хагас шигшээ тэмцээнд оролцох шатарчныг сонгон шалгаруулах зорилготой. Тэмцээнийг Олон улсын Шатрын холбоо болон Монголын Шатрын холбооны дүрмээр явуулах бөгөөд шатрын спортоор улсын цолгүй, сүүлийн нэг жилийн хугацаанд рейтинг нь эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас хэтрээгүй байх шаардлагатай аж. Бүртгэл энэ сарын 25 хүртэл үргэлжлэх ба бямба гаргийн 10.00 цагаас Зуунмод сумын Засаг даргын тамгын газарт эхэлнэ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     43    0