“Монгол утга зохиолын нэвтэрхий толь” 3 боть бүтээл хэвлэгдэн гарчээ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн “Монгол утга зохиолын нэвтэрхий толь” 3 боть бүтээлийг хэвлэн гаргажээ. Энэхүү нэвтэрхий толь нь нь Монгол аман зохиол, монгол бичгийн зохиол, монголын эртний уран зохиол, төвөд хэлт монголын уран зохиол, монголын орчин үеийн уран зохиол, монгол туургатны уран зохиол, утга зохиолын онолын ойлголт, монгол утга зохиолын нэр томьёо, дэлхийн уран зохиолд түгээмэл хэрэглэгддэг уран зохиолын нэр томьёо, монгол утга зохиолын нэрт төлөөлөгчид гэсэн өргөн хүрээ, баялаг агуулгатай, нийт 3300 орчим толгой үг багтсан 3 боть (190 хх) бүтээл болсон байна. Утга зохиол судлаач, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор С.Байгалсайханы удирдсан “Монгол аман болон бичгийн зохиолын түүх, уран сайхны төлөв, хэрэглээ” (2017-2019 онд) сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлал, Аман зохиол судлал, Төвөд судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд уг нэвтэрхий толийг бүтээжээ. “Монгол утга зохиолын нэвтэрхий толь” 3 боть бүтээл нь утга зохиолын төрлөөр Монгол Улсад гарч буй анхны нэвтэрхий гэдгээрээ онцлог юм байна
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     38    0