ӨНӨӨДӨР: "Болор цом" яруу найргийн наадам зохион байгуулагдана

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөр арваннэгдүгээр сарын 24-ний өдөр болох үйл явдлын тойм: 07.30 цагт: Д.Сүхбаатарын талбайд:Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөр Монгол Улсын Төрийн далбааг мандуулж цэнгүүлнэ. 09.00 цагт: “Блью кай” зочид буудалд: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол-Японы соёлын өвийн форум" болно. 09:00 цагт: Д.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Нүүдэлчин Монгол ардын гар урлал" үзэсгэлэнг дэлгэнэ. 10.00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулна. 11:40 цагт: “Чингис хаан”-ы музейд Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол орон, Монголчууд" Чингисийн алтан ургийнхан гэрэл зургийн тусгай үзэсгэлэн нээгдэнэ. 12.00 цагт: Төрийн ордонд: Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана. 14.00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2022” Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг дэлгэнэ. 15.00 цагт: Соёлын төв өргөөнд: Эх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Төрийн хүндэтгэлийн тоглолт болно. 17.00 цагт: Улсын драмын эрдмийн театрт Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдөрт зориулан Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт УГЗ Н.Наранбаатарын найруулга "Хаадын хаан андгай" түүхэн туульсын жүжиг тоглоно. 19.00 цагт: "Болор цом" яруу найргийн 40 дэх наадам зохион байгуулагдана.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     40    0