Хошёорюү С.Бямбасүрэн 10 даваатай башёг тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 11 дэх өдрөө үргэлжилж, Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Сэкиваке Митакэүми-тэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр хаяж 10 даваа, нэг унаатай энэ башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Нишикиги /М-6/ -д ошидаши мэхээр унаж 3 даваа, 8 унаатай башёг үргэлжүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Рюүдэн /М-6/-тэй таарч барилдан, түүнийг Сотогаке мэхээр давж 7 даваа, 4 унаатай боллоо. Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Котоновака /М-1/ -тай барилдаж, түүнд окуридаши мэхээр унаж 2 даваа, 9 унаатай тун тааруу амжилттай яваа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Кагаяаки /М-15/-тэй таарч барилдан, түүнд ошитаоши мэхээр унаснаар 7 унаа, 4 даваатай башег үргэлжлүүлж байна. Мөн энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-14/, Котошохо /М-11/-тэй хүч үзэж, түүнд хатакикоми мэхээр унаснаар 6 даваа, 5 унаатай болов. Такаяасү /М-1/, Комүсүби Тобизарюү-г ошитаоши мэхээр давснаар 9 даваа, 2 унаатай, Охо /М-13/-гийн хамт башёг тэргүүлэгчийн араас нэхэж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     52    0