ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Булган аймгийн 2023 оны төсвийг ирэх долоо хоногт батална

Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг ирэх сарын 01-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлээд байна. Тус хуралдаанаар аймгийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн батална. Орон нутгийн төсөвтэй холбоотой тусгай болон ахуйн зориулалтаар агнах, барих амьтны болон ойгоос бэлтгэх модны хуваарь батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай сонсож, үнэлэлт өгөх бөгөөд сонгуулийн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан зарим хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийн талаар хэлэлцэнэ гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ. Аймгийн Засаг дарга аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд аймгийн ИТХ-д өргөн барихаар бэлтгэж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     36    0