Гурван улсын ачаа тээвэр эхэлсэнтэй холбоотойгоор Цагааннуур бүсийг байнгын ажиллагаатай болгов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаах Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгохоор шийдвэрлэлээ. Энэ талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Тэрбээр, та бүхэн мэдэж байгаа, Баян-Өлгий аймгаас хойш 65 км-т оршиж буй Цагааннуур чөлөөт бүс байгаа. Азийн АН-4 босоо тэнхлэгийн автозамыг эцсийн байдлаар дутууг нь гүйцээн тавьж ашиглалтад оруулсан. Ингэснээр БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн ачаа, тээвэр эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор манай улс тус бүсийг байнгын ажиллагаатай болгож буйг тодотголоо. Ингэснээр тус бүсэд олон улсын худалдаа, тээвэр-ложистикийн төв бий болж, гадаад худалдаа өргөжин үйлдвэр барих, шинэ бизнес эхлэх, манай улсын баруун бүсээс экспортод мах гаргах зэрэг олон талын бүрэн боломжтой болж буйг тэрбээр онцоллоо. Европоос Монгол руу ачаа тээвэрлэх зам 200 км-ээр богино болж буйг мөн тодотголоо. Тодруулбал, Алтанбулаг хилийн боомтоор дамжин Улаанбаатар руу явах ОХУ болон Европоос орж ирж буй тээврийн ачаа Цагааннуурын боомтоор нэвтрэн Улаанбаатар руу явахад дээр хэмжээгээр татуу болох аж. Ингэснээр цаг хугацаа, зардал хэмнэнэ гэдгийг онцоллоо.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     50    0