СЭЛЭНГЭ:Зохиолч, найруулагч С.Баярсайхан “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртжээ

Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид төв, орон нутгийн мэргэжлийн чуулгуудын уралдаант наадмаас ганзага дүүрэн ирлээ. Уран бүтээлчид энэхүү "Шилдэг бүтээл-Шилдэг уран бүтээлч-2022” төв, орон нутгийн мэргэжлийн чуулгуудын уралдаант наадамд зохиолч, найруулагч С.Баярсайханы “Эрх чөлөөний цаана” мюзикл жүжгээр оролцсон байна. “Эрх чөлөөний цаана” мюзикл жүжгийн уран бүтээлчдээс “Шилдэг найруулагч” номинацийн төрөлд зохиолч, найруулагч, МУСТА С.Баярсайхан тэргүүн байрт, “Шилдэг зураач” номинацид МУСТА, зураач Б.Сайханбаяр дэд байр, “Шилдэг бүжиг дэглээч” номинацид АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүжиг дэглээч, найруулагч, МУСТА Э.Ганзориг гутгаар байрт тус тус шалгарчээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчдийг уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлж амжилт хүссэн аж. Чуулгынхан нутаг орныхоо нэр хүндийг өндөрт өргөх үүргээ амжилттай биелүүлж, итгэлийг хөдөлмөр зүтгэлээрээ ийн хариуллаа. Тус наадам нь Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр, Монголын урлагийн ажилтны холбооноос уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн улсын хэмжээний томоохон наадам юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     42    0