СЭЛЭНГЭ:Сумын эмнэлэг хүчил төрөгчийн бүрэн автомат үйлдвэртэй болов

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн дэргэд хүчил төрөгчийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оржээ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Мандал сумын хувьд баллоноор хүчил төрөгчөө зөөх явдлыг халжээ. Мөн түүнчлэн үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдсэн байна. Тус үйлдвэр ажиллаж эхэлснээр дан ганц Мандал сум төдийгүй хөрш зэргэлдээ аймаг, сумдын эмнэлэгүүдийг ч хүчилтөрөгчөөр хангагдах нөхцөл давхар шийдэгдэж байгаа юм байна. Энэхүү ажлыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Мандал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа анх санаачлан "Бороо Гоулд" ХХК-нд хүсэлт тавьсны үндсэн дээр тус компанийн санхүүжилтээр ийн шийдвэрлэжээ
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     47    0