БАЯНХОНГОР: Галын аюулаас сэргийлэх дадлага сургууль хийв

Баянхонгор аймгийн Төрийн архивын барилга байгууламжид гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтыг аймгийн ОБГ-аас зохион байгууллаа. Тус сургалт дадлагаар Төрийн архивын тасгийн алба хаагчдад Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гал түймэр гарсан үед гал унтраах сайн дурын бүлгэмийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ, барилга байгууламжийн галын аюулгүй байдал, эрүүл мэндийн анхан шатны тусламж сэдэвт сургалтыг зохион байгуулав. Мөн Төрийн архивын тасгийн барилга байгууламжид гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулахад арга зүйн мэдлэг олголоо. Төрийн архивын тасгийн гал унтраах бүлгэмийн алба хаагчдаар хуурай /нунтаг/ гал унтраагуураар үүсвэрлэн гарч буй галын голомтыг зогсоох, бүрэн унтраах дадлага сургалтыг хийв. Энэ үеэр Өгөгдсөн цагийн байдлын дагуу дадлага сургалтад Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж тасгийн нийт 67 алба хаагч гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтад хамрагдсан юм. Тус дадлага сургалтыг зохион байгуулснаар барилга байгууламжид гарсан гал түймрийн үеийн Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах албадын хамтын ажиллагаа Төрийн архивын тасгийн гал түймэр унтраах бүлгэмийн гүйцэтгэх үүргийг тодотгох, гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан галыг богино хугацаанд бага хэмжээнд нь унтраах, өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах мэдлэг, ойлголт олгох ач холбогдолтой аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     41    0