Иран уранаа 60 хувь хүртэл баяжуулж эхэлжээ

Иран улс "Фордоу" цөмийн байгууламждаа “IR-6” центрифугийн каскад ашиглан ураныг 60 хувь хүртэл баяжуулж эхэлжээ. Энэ тухай Ираны Атомын эрчим хүчний байгууллага мэдэгдсэнийг төрийн мэдлийн “ISNA” агентлаг уламжилсан байна. Тус агентлагийн мэдээлснээр, ураны агуулгыг 60 хувьд хүргэн баяжуулах шийдвэрийг АНУ болон “Европын гурвал”-ын (Их Британи, Франц, Герман) хамтран боловсруулсан Ираны цөмийн хөтөлбөрийн тухай тогтоолын төслийг Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ Удирдах зөвлөл баталсны хариуд гаргасан байна. “ISNA” мөн Натанза хот дахь цөмийн байгууламжид уран баяжуулахад "IR-2m", "IR-4" центрифугийг ашиглаж байгаа гэх баримт мэдээг нотолжээ. АНУ болон “Европын гурвал”-ын тогтоолын төслийг ОУАЭХА-ийн Удирдах зөвлөл 11 дүгээр сарын 17-нд баталсан байна. Уг тогтоолд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Иранд уриалжээ. Үүнээс гадна, тус улсын нутаг дэвсгэрт байгаа илтгэж мэдэгдээгүй байгууламжуудаас олдсон цөмийн материалын гарал үүслийг яаралтай тайлбарлаж, бичиг баримт гарган өгч, эдгээр байгууламжид нэвтрүүлэхийг шаардсан байна. Уг тогтоолыг батлахыг 35 орноос 26 нь дэмжиж, тав нь түдгэлзсэн бол ОХУ, БНХАУ эсэргүүцсэн санал өгчээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     36    0