ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: 2023 онд 15.9 тэрбум төгрөгийн суурь орлоготой ажиллана

Завхан:Тус аймгийн 2023 оны төсвийн төслийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барилаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан байдаг. Тэгвэл, аймгийн Засаг даргын Тамгын газраас холбогдох хууль тогтоомжийн дагуу 2023 оны төсвийн төслийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барилаа. Завхан аймаг нь 2023 онд нийт 33.6 тэрбум төгрөгийн суурь зарлагатай, 15.9 тэрбум төгрөгийн суурь орлоготой. Орон нутгийн хөгжлийн сангийн 11.9 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэгтэй, 17.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр ажиллана. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын саналыг хүргүүлээд байна гэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     44    0