БАЯНХОНГОР: “Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулна

Баянхонгор :УИХ-ын Тамгын газар, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулах ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Норов болон холбогдох хэлтсийн албан хаагчидтай уулзав. Уулзалтаар, ИТХ-ын дэргэд “Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулахаар хэлэлцэж, төв байгуулах өрөө танхимтай танилцаж, төвийн тохижилт, үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулах талаар, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөлдлөө. Энэхүү төвийг байгуулснаар УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, ном, гарын авлагаар хангах, аймгийн ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэр, хурлын үйл ажиллагааг иргэдэд мэдээллэн сурталчлах аж. Хоёр тал төвийн үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сард багтаан эхлүүлэхээр тогтлоо.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     43    0