Монгол, Азербайжан мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Жейхун Баярамовтай уулзлаа. Уулзалтаар Монгол, Азербайжаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг талууд цохон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр талын харилцааны хүрээнд худалдааг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж, газрын тос, аж үйлдвэрийн салбарын туршлага судлах, боловсон хүчин мэргэшүүлэх зэрэг асуудлаар мөн санал солилцлоо.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     27    0