ХӨВСГӨЛ: Их-Уул сумын өвөлжилтийн бэлтгэл 60 хувьтай байна

Хөвсгөл аймагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр 23 сум нэг тосгоныг хэлтэс, агентлагт хариуцуулан хамтран ажиллаж байна. Сумдын өвөлжилтийн бэлтгэлийг хариуцан хангуулах агентлаг, байгууллагуудын ажлын хэсгийн бүрэлдэхүүн сум бүрд газар дээр нь ажиллаж сумдын удирдлагуудад мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүлээгдэж буй арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяраар ахлуулсан ажлын хэсэг Их-Уул суманд ажиллав. Их-Уул сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 60 хувьтай байна. Цаг агаарын хүндрэл, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор сумын аюулгүйн нөөцөд 55 тн өвс бэлтгэж, томоохон зам давааг засварлаж, Их-Уул дулаан ХХК төсөвт, аж ахуйн нэгжийн 31 байгууллага, 45 айл өрхөд дулаан түгээх бэлтгэлээ ханган түгээж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, соёлын төв зэрэг нийгмийн суурь үйлчилгээг хүргэж буй байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрсэн байна. Харин Их-Уул дулаан ХХК-ний халаалтын 2 тогоог зайлшгүй шинэчлэх, нүүрс таталтын ажлыг шуурхайлж, түлшний нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа ажээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     31    0