ГОВЬ-АЛТАЙ: Шонтын голд гарсан түймрийг цурманд оруулж, галын тархалтыг хумьжээ

Говь-Алтай :Халиун сумын Гүү бариач багийн Шонтын голд гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулж, галын тархалтыг хумьжээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн Шонтын гол гэх газар есдүгээр сарын 15-ны өдөр ой хээрийн түймэр гарлаа гэх мэдээллийн дагуу байгаль хамгаалагч С.Нямаасүрэн газар дээр нь шалгаж аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Халиун сумын Засаг даргын тамгын газар, Сум дундын ойн ангид мэдэгдсэн байна. Үүний дагуу холбогдох албаныхан хоёр өдрийн турш галын тархалтыг хумих цурамд оруулах ажлыг зохион байгуулжээ. Уг ажилд БОАЖГ-ын 6, Халиун сумын ЗДТГ-ын 20, ОБГ-ын 10, СДОА-ийн 6, нутгийн малчин иргэд 10 гаруй, нийт 50 гаруй хүн 7 авто машин, 10 гаруй мотоцикльтой оролцож хамтран ажилласан байна. Энэ жилийн хувьд хуурайшилт их байгаа тул иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж ойн зах болон ойн цоорхой дахь шар өвс шатсаны улмаас ой доторх хуурай хожуул үндсээрээ дамжин гал авч байсныг цурамд оруулж галын тархалтыг хумьлаа хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Цаашид болзошгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд анхааруулав.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     35    0