ДАРХАН-УУЛ: "Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэнэ" лекц болов

Дархан-Уул : “Үндэсний бичиг соёл номын өдөр-2022” номын баяр Дархан хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна. Номын баярын хүрээнд энэ сарын хорин нэгний 17:00 цагт Залуучууд театрын их танхимд "Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэнэ" лекц зохион байгуулагдлаа. Тус лекцийн илтгэгчээр үндэсний сургагч багш, хүний нөөцийн аудитор, үндэсний брэндийн эксперт Б.Батгэрэл, хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Буянхишиг, хэл шинжлэлийн ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй багш Ж.Эрхэмсайхан, үндэсний бичиг үсгийг дэлгэрүүлэгч АБТА багш Б.Булганчимэг нар оролцов. Энэхүү лекцээр Монгол хүн бүр Их хааны алтан сургаалийг амьдрал ахуйдээ хэвшил болгох, өвөг дээдсийн үнэт өв уламжлал, Монгол улсын үнэт зүйл, үндэсний язгуур мөн чанарыг тодотгож, хариуцлагатай, ёс зүйтэй, өвөг дээдсийн өгөгдлийг сайн сайхнаар авч явахын тухай мэдээлэл өглөө. "Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэнэ" лекцийн үеэр "Нүүдэлчин Монгол" их наадмын шилдэг өвлөн уламжлагч багш нарын бүтээл болон “Монгол хүний өв соёл” сэдэвчилсэн номын үзэсгэлэнг Дарханчууддаа дэлгэн толилууллаа. Энэхүү лекцийг Дархан-Уул аймгийн Соёл Урлагийн газар, Төв номын сан болон Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ны хамтран зохион байгуулж Дарханчууддаа оюуны хөрөнгө оруулалт, Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэнийн тухай лекторуудыг урьж оролцууллаа.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     30    0