“Улаанбаатар түншлэл-2022” үзэсгэлэн худалдаа нээгдлээ

ХХААХҮЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй уламжлалт “Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо” төвд өнөөдөр нээгдлээ. Энэ удаа 47 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнд ОХУ, Беларус улс, Тайваниас олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсролын салбар, модны үйлдвэр, ус цэвэршүүлэх төхөөрөмж, тээвэр ложистикийн салбарын 70 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байна. Тодруулбал, Малайз улсаас 10 компанийнтөлөөлөл иржээ. Үзэсгэлэн худалдаанд Монгол Улсыг зорин ирсэн гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх уулзалтын цэгийг “Мишээл Экспо” төвд тусгайлан засчээ. Ингэснээр оролцогчид түнш байгууллага хайж буй импортлогч аж ахуйн нэгжүүд “Улаанбаатар түншлэл-2022” үзэсгэлэн яармагт оролцон, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь бодитоор үзэж танилцан, түншлэх боломжийг олгожээ. Таван өдөр үргэлжлэх үзэсгэлэн-худалдаанд хүнс, хүнсний бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн салбарын болон эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, шинэ техник, технологи, инновацийн чиглэлээр гадаад, дотоодын 100 гаруй ААН оролцож байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     26    0