ДАРХАН-УУЛ: Түргэн тусламжийн автомашиныг бүрэн тоногложээ

Дархан-Уул : Нэгдсэн эмнэлэг нь түргэн тусламжийн арван нэгэн автомашинтай ажээ. Үүнээс найман машин нь ээлжээр 24 цагийн турш дуудлагат, үлдсэн машинууд нь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хог тээвэрлэх, эмнэлэг дундын зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээний бусад чиглэлээр ашиглагддаг аж. Байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр түргэн тусламжийн нэг автомашинд зөөврийн насилк, зөөврийн хүчил төрөгчийн баллон, амин үзүүлэлт хянах хяналтын монитор, даралтын аппарат, зөөврийн гэрэл, дефебрилятор, хүчилтөрөгчийг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэжээ. Ингэсэнээр хүнд өвчтөнийг зөөвөрлөх явцдаа эмчилгээ хийх боломжийг хангаж үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн, шуурхай хүргэх боломжийг бүрдүүлжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     34    0