Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтад оролцов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Лихтенштейн, Швед Улсын Байнгын төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулсан Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцов. Энэхүү уулзалт нь хүний эрх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, дипломат алба дахь эмэгтэйчүүдийн байр суурь, идэвхтэй үйл ажиллагааны талаар санал солилцох зорилгоор жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулдаг албан бус уулзалт юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус уулзалтын үеэр Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли, Швед Улсын Гадаад хэргийн сайд Анн Линдэ, Лихтенштейн Улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Доминик Хаслер, Сенегал Улсын Гадаад хэргийн сайд Аиссата Талл Салл, Мозамбик Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Алсинда Абреу нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     31    0