БАЯН-ӨЛГИЙ: Цэнгэл суманд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга ашиглалтад оров

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд барьсан 100 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэгийн барилга энэ сарын 21-ний өдөр ашиглалтад орлоо. Цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг 1.4 тэрбум төгрөг бөгөөд шаардлагатай санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлэсэн. Барилгын ажил хоёр жил үргэлжилж ийнхүү ашиглалтад орж байна. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, Засаг даргын орлогч Х.Арман нар оролцож баяр хүргэв. Монгол Улсын хамгийн баруун захад оршдог Цэнэл суманд цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсноор алслагдсан бүс нутгийн иргэдийн хүүхдүүд стандартын шаардалга хангасан тохилог орчинд сурч боломсрох боломж бүрдэж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     49    0