ӨВӨРХАНГАЙ: Таван тонн төмс хурааж, багш ажилчдынхаа ногооны хэрэгцээг хангажээ

Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн захиргаанаас багш, ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор Зүүнбаян-Улаан сумын нутаг дэвсгэрт 0.5 га талбайд төмс тариалжээ. Өнгөрөгч амралтын өдрүүдээр хамт олноороо ургацаа хураасан бөгөөд 5 тонн төмс хурааж, багш, ажилчдынхаа болон ахмад багш нарынхаа ногооны хэрэгцээг хангаад байна. Ирэх жил тариалах ургацынхаа төрөл, хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг сургуулийн захирал Г.Лхагва хэллээ. Ургац хураалтын үеэр Байгалийн ухааны заах аргын нэгдлээс ахлах ангийн сурагчдын дунд “Байгаль бидний эргэн тойронд” сэдвээр сургалт явуулж, хими, физик, биологийн хичээлийн хүрээнд гарын доорх материал ашиглан галын хор хийх, хүнсний ногооны цардуул илрүүлэх дадлага ажлыг зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаа нь багш, ажилчдынхаа хүнсний хэрэгцээг хангаад зогсохгүй, сурагчдад гэр бүлээрээ эзэмшлийн хашаандаа хүнсний ногоогоо тарьж хэрэглэх, өрх гэрийн эдийн засгаа хэмнэх сэдлийг төрүүлсэн хэмээв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     36    0