ӨНӨӨДӨР: “Төсвийн бодлогын шинэчлэл” хэлэлцүүлэг болно

Есдүгээр сарын 22-нд болох үйл явдлын тойм: 9.00 цагт “Holiday Inn” зочид буудалд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулсан “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99055227 9.00 цагт “Blue Sky” зочид буудалд төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, түүний үр ашгийг нь нэмэх зорилготой “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлэг болно. Утас: 99103830 9.30 цагт “Пума Империал” зочид буудалд Глоб Интернэшнл төв "Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах" төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ба кейсэд суурилсан уулзалт-II” зохион байгуулна. 11.00 цагт Хангарди ордны 14 давхарт Автомашингүй өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ. Утас: 89755575 11.00 цагт “Шонхор Тауэр”-т АН-ын 4:11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017 11.30 цагт Биеийн тамир спортын хороонд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Серби улсад болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзана. 12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д 100 жилийн түүхтэй худалдааны ууган сургуулийн ахмад багш нар, гавъяатууд мэдээлэл хийнэ. 14.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын 360 ширхэг хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийслэл болон орон нутаг дахь ерөнхий боловсролын 60 сургуульд гардуулна. Утас: 88102915 15.00 цагт Мишээл экспод "Улаанбаатар түншлэл-2022" үзэсгэлэнгийн нээлт болно. Төрийн ордонд “Их Эзэн Чингис хаан” танхимд “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно. 9.00 цагт "Парламентын боловсрол-Сургагч багш" хөтөлбөрийн нээлт болно.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     28    0