Эрүүл мэндийн сайд Хүүхдийн төв сувиллын эмчилгээ үйлчилгээтэй танилцав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр "Хүүхдийн төв сувилал дээр өнөөдөр ажиллав. 1967 онд Өнчин Нялхсын сувилал нэрээр анх байгуулагдсан тус сувилал 1 260-1 380 хүүхдийг хүлээн авч 20 гаруй эмчилгээ 42 нэр төрлийн хоолоор үйлчилдэг, 122 эмч ажиллагчтай, нийт 90 ортой Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага юм. Тус сувилал гурав хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эрхлэх үндэсний лавлагаа төв юм. Эрүүл мэндийн сайд тус сувиллын эмчилгээ үйлчилгээтэй танилцаж эмч ажилчдын санал хүсэлтийн сонслоо. Энэ өдөр хүүхдийн төв сувилал 2022 оны анхны 3 ихэр хүүхдээ сувилахаар хүлээж авч сувилж эхэлсэн байсантай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцан эх, хүүхдэд эрүүл энхийг хүсэж гарын бэлэг гардууллаа. Ташрамд дурдахад, энэ онд ЭМЯ-наас “Хүүхдийн төв сувилал”-ын дотор засвар үйлчилгээнд 100 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд шаардлагатай рентген, хэт авиан оношилгооны аппарат зэргээр хангаснаас гадна, бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашиныг олгохоор шийдвэрлэсэн. Энэ үеэр тус сувилалд хандивлагчийн дэмжлэгээр барьсан тоглоомын талбайн нээлтэд оролцлоо. Энэхүү талбайн тоглоомнуудыг эко, аюулгүй, өргөсгүй модоор бүтээсэн бөгөөд тус сувилалд эмчлүүлж буй тусгай хэрэгцээт суурь өвчтэй хүүхдүүд болон сувиллаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн биеийн болон сэтгэхүйн хөгжилд онцгой хувь нэмэртэй юм. Энэхүү эко, аюулгүй иж бүрэн тоглоомын талбайг бүтээхэд хувь нэмэр оруулсан Азийн сангийн тэргүүн, "Анхны мянган алхам" ТББ-ын санаачлагч гишүүн Марк Коениг, ТББ-ын гүйцэтгэх захирал Юүри Хацусэ, УЗ-ын захирал Н.Ундраа болон эрхэм эцэг эх, асран хамгаалагч эмнэлгийн удирдлагуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     40    0