ДУНДГОВЬ: Олон Улсын стандартад нийцсэн дэвжээн дээр бэлтгэл хийж эхэллээ

Дундговь аймагт жүдогоор хичээллэдэг тамирчид, хүүхэд, залуучууд Олон Улсын стандартад нийцсэн дэвжээн дээр бэлтгэл, сургуулилт хийх боломжтой боллоо. Тодруулбал, тус аймгийн 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 20,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар жүдогийн Олон Улсын стандартад нийцсэн 72 ширхэг дэвжээг нийлүүлэх ажлыг “Мюзиктех” ХХК гүйцэтгэн Дундговь аймгийн Жүдо Академид хүлээлгэн өгчээ. Энэ оны 4 дүгээр сард Монголын Жүдо Академи тус аймагт салбараа нээж, өнөөдөр 70 гаруй хүүхэд, залуучууд тус спортоор хичээллэж байна. Академи нь жүдо бөхөөр дамжуулан хүүхэд залууст бие бялдар болоод зан ёс суртахууны өв тэгш хүмүүжил, төлөвшил олгох, улс, тив, дэлхийн олимпын тамирчдыг бэлтгэх зорилготой ажээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     42    0