Өргөгч краны суурийг тэгшлээгүйгээс осол гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын талбайд өргөгч кран унаж, хоёр хүн амиа алдсан. Уг осолтой холбогдуулан МХЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Улсын байцаагчдийн урьдчилсан дүгнэлтээр тухайн талбай дахь 50 тонны даацтай автокраны суурийг тэгш бус газар байрлуулснаас муу бэхэлсэн байна. Уг нь барилгын талбайд өргөгч автокран хоёр, цамхагт кран нэг байжээ. Цамхагт кран тэр үед ажиллаагүй байна. Өргөгч краныг ажиллуулахад тухайн суурилуулах газрыг тэгшилж, зориулалтын замыг бэлдэн краны суурийг бэхэлж ашигладаг байна. ХАБ-ын аюулгүй ажиллагааг хангаагүйгээс болж автокран 50 см газар гулсан савлаж унажээ. Хоёр хүн амиа алдсаны нэг нь тухайн кранаас унаж, нэг нь цохиулан нас баржээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн компанид 6 дугаар сарын 7-нд Хан-Уул дүүргээс урьдчилан сэргийлэх шалгалт хийж мэдэгдэх хуудас өгч байсныг МХЕГ-ын хөдөлмөр хамгааллын хяналтын газрын дарга Б.Батзориг дурдлаа. -ХАБ-ыг зөрчсөн ийм осол аваарийн хэрэгт ямар хариуцлага хүлээлгэдэг вэ? -ХАБ-ыг зөрчсөнтэй холбоотой асуудлыг ХАБ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр Зөрчлийн тухай хуулийг үндэслэн хариуцлага тооцдог. Энд зөрчил гаргасан ААН-д 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэдэг. Үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан тохиолдолд 4000 нэгжээр торгодог. Харин амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан тохиолдолд тухайн барилгын компанийн ажлыг зогсоодог. Он гарснаас хойш амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй гэдэг дүгнэлтээр барилгын 3 компанийн үйл ажиллагааг зогсоогоод байна
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     32    0