Цагдаагийн алба хаагчид 10 орчим цэгт хяналт шалгалт хийж байна

Ховд аймаг дахь Цагдаагийн газраас “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн аяны хүрээнд хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд бүртгэгдэж байгаа зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх хувь нь архинаас үүдэлтэй байгаа учраас Цагдаагийн байгууллага энэхүү хяналт шалгалтын ажлыг эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр, гудамж талбай, Буянт гол орчимд 8-10 хяналтын цэг гаргасан байна. Улмаар 20 орчим цагдаагийн алба хаагч хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байна. “Хяналт шалгалтын явцад иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихээр илэрч байна. Иймээс иргэд тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэж цагдаа нар онцоллоо.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     40    0