Майкрософт компани орос хакеруудын кибер халдлага хийсэн тайланг гаргав

Оросын хакерууд дайн эхэлснээс хойш Украины холбоотон 42 орон руу кибер халдлага үйлдсэн гэж Майкрософт мэдэгдлээ. Хакердах оролдлогуудын 29 хувь нь амжилттай байсан бөгөөд дөрөвний нэгд нь засгийн газрын мэдээлэл хулгайлагдсан гэж тус компани мэдэгдэв. Оросын бай болсон орнуудын гуравны нэг нь NATO-гийн орнууд байсан ба ихэвчлэн АНУ-д кибер халдлага хийсэн байна. АНУ-ын дараагаар Украины түнш орон болох Польшд халджээ. Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд Дани, Норвеги, Финланд, Швед, Турк зэрэг орнууд руу кибер халдлага хийсэн гэж Майкрософт мэдэгдэв. Хамгийн хачирхалтай нь Оросын хакерчид Эстони улсад нэг ч халдлага хийгээгүй нь тус улсын шинэ технөлөгийн системтэй холбоотой гэж таамаглав. Майкрософт компанийн тайланд дурдсанаар дэлхийн 42 орны 128 байгууллагын тал хувь болох засгийн газрын агентлаг, 12 хувь нь төрийн ажилтануудад Орос халдсн байна. Кибер халдлагийн гол бай нь ихэвчлэн судалгааны төвүүд эсвэл хүмүүнлэгийн бүлгүүд байжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     37    0