The Night with Us дээр Бритто картаараа бут авах уу?

Ковидын хөл хорионд 2 жил дарагдсан залуус энэ зуныг тун чиг завгүй, зугаатай өнгөрүүлж байна. Төв цэнгэлдэхэд, Үндэсний соёл амралтын хүрээлэнд гээд урин цагийн задгай шоунууд долоо хоног бүр үргэлжилсээр. Тэгвэл +30 хэмтэй энэ Баасан гарагийн супер задгай шоу The Night With Us байх нь ээ. B production залуу артистуудаас эхлээд рок попын амьд домог Харанга, Хурд, Никитон энэ өдрийг доргиох юм. Мэдээж энэ өдрийн гол эзэд Камертон байх бол, тоглолтыг чимэх халуухан охид нь 3 охин байх юм. Тоглолт болох газар, оролцох уран бүтээлчид, цаг агаарын хэм гээд бүгд гал гаргах нь ээ. Бас нэгэн гэнэтийн бэлгийг задлахад энэ өдөр ХХБ-ны Бритто карттай харилцагчид давуу эрх эдлэх, хамгийн хүндтэй зочид болох юм. Классик БРИТТО карттай хүн бүр shoppy.mn-р тасалбар захиалахдаа 10% буцаан олголтын урамшуулал эдэлнэ. Тоглолтын үеэр БРИТТО картаа үзүүлээд уух зүйл үнэгүй авах купонтой болно. Та Бритто-н ямар ч төрлийн карттай байж болно Мөн Бритто картаа үзүүлээд түүхэн энэ өдрийг дурсамж болгон үлдээх дурсгалын зургаа татуулж InstaX бодит фототой болно. Бритто картгүй хүмүүс нь тэгээд яахын бэ? гэж гуниглах хэрэггүй. Тоглолтын үеэр шууд захиалах боломжтой. Тэгээд л дээрх бүх боломжийг эдлээд, тоглолтоо жаргалтай үзээрэй. Бритто VISA карт танд үргэлж хэрэг болно. Учир нь хамгийн өнгөлөг, хамгийн гоё загвартай карт. Хамгийн гол нь Та хэрэгцээ шаардлагадаа нийцсэн Монголдоо тэргүүлэх олон байгууллагаар үйлчлүүлэх бүрдээ 3-10%-ийн буцаан олголтыг авах юм шүү. Мөн мэдээж гадаадын хаана ч аялж, ажиллаж, сурч явахдаа ашиглах хамгийн найдвартай карт байж чадна. Бритто карттай болохыг хүсвэл өөрт ойр байрлах ХХБ-ны салбарт хандах юмуу, ХХБ-ны онлайн банкаар захиалан хүргүүлэн аваарай.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     48    0