Хятад улс дэлхий орчмын сансрын орон зайг судлах хиймэл дагуул хөөргөжээ

Хятад улс дэлхий орчмын сансрын орон зайг судлах зорилгоор “Tianxing-1” туршилтын хиймэл дагуулыг өнөө өглөө амжилттай хөөргөлөө. Тус улсын төв телевизээр мэдээлснээр, хиймэл дагуулыг орон нутгийн цагаар 10:08 цагт Ганьсу мужийн Жюцюань сансрын буудлаас “Kuaizhou-1A” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Хиймэл дагуул заагдсан тойрог замд орсноор хөөргөлт амжилттай болсон гэж үзлээ гэж Хятадын төв телевиз онцолжээ. “Kuaizhou-1” нь жижиг хиймэл дагуул хөөргөх зориулалттай, Хятадын хөнгөн ангиллын зөөгч пуужин юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     34    0