“Зодуулснаа ар гэрийнхэндээ хэлээгүй байсан”

Хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг цахим сүлжээнд зургадугаар сарын 20-нд тарсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлээд буй. Тухайн хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн тавдугаар сард болсон. Өнөөдрийн байдлаар бүлэглэн бусдыг зодсон болон хохирсон хүүхдүүдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж буй юм байна. Хохирогч хүүгийн бие, сэтгэлийн байдал ямар байгаа талаар ямар нэгэн мэдээлэл цагдаагийн байгууллагад байхгүй гэсэн юм. Тиймээс тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтнээс тодрууллаа. Цагдаагийн хошууч Д.Оюун: -Хүүхдийн тоглоомын талбайд уг үйл явдал болсныг тогтоосон. Одоогийн байдлаар шалгалтын ажил үргэлжилж байна. Хохирогч хүүхдэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж, ямар гэмтэл учирсныг тогтоохоор ажиллаж байна. Шинжилгээний хариу тодорхой хугацаанд хийгддэг. Урьдчилж хэлэх боломжгүй. Ер нь эцэг эхчүүд сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдээ чөлөөт цагаа хаана, хэрхэн өнгөрүүлж байгаад хяналт тавих хэрэгтэй. Мөн цахим орчноос буруу үлгэр дуурайлал авах тал дээр нь хянах нь зөв. Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, хуулийн талаар мэдлэг мэдээлэл олгоорой. Хууль эрх зүйн мэдлэг дутмаг улмаас буруу үйлдэл хийж байгаа байх. Хүүхдийн биеийн байдал одоогоор гайгүй байна. Ар гэрийнхэндээ тухайн үед зодуулснаа хэлээгүй байсан. Тиймээс одоо эмнэлгийн байгууллага шинжилгээ хийж байна. Одоо шинжилгээний хариуг хүлээж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     44    0