Афганистанд газар хөдөлсний улмаас 280 гаруй хүн амиа алджээ

Афганистаны зүүн нутагт орших Пактика болон Хост мужид 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 280 гаруй хүн амиа алдаж, 250 орчим хүн бэртэж гэмтжээ. Газар хөдлөлт өнгөрсөн шөнө болсон гэж Афганистаны “TOLOnews” телевиз мэдээлсэн байна. Байгалийн гамшгийн улмаас орон сууцны хэд хэдэн байшин сүйджээ. Мужуудын эрх баригчдын мэдэгдсэнээр, яг одоо гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     33    0