Үнэт металлын сорьц тогтоох лаборатори 215 ширхэг алтан гулдмай хэвлэжээ

Баянхонгор аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтсийн Үнэт металлын сорьц тогтоох лаборатори 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ 11 аж ахуйн нэгж, 12 иргэний 415 кг үнэт металл хайлж, 215 ширхэг алтан гулдмай хэвлэн гаргажээ. Тус гулдмайнуудад сорьц тогтоох шинжилгээ хийж гүйцэтгэн, сорьц баталгаажуулж, улсын төсөвт 90 орчим сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12 хувиар өссөн үзүүлэлт аж. Монгол улс “Олон Улсын сорьцын хяналт эрхэлсэн байгууллага”-д 2014 онд гишүүн орноор элссэнээс хойш жил бүр ур чадварын сорилтод амжилттай оролцсоор ирсэн бөгөөд 2018 онд байгуулдсан Баянхонгор, Дархан-Уул аймаг дахь Үнэт металлын сорьц тогтоох лабораториуд гурав дахь жилдээ сорилтын дээж авч, шинжилгээ хийн үр дүнг илгээжээ. Тус сорьцын лаборатори нь жил бүр Олон сорьцын хяналт эрхэлсэн байгууллагуудын дунд зохион байгуулдаг ур чадварын сорилтод энэ сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай оролцож байна
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     35    0