Коронавируст халдварын 61 тохиолдол шинээр илрэв

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 61 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өчигдрийнхөөс 17 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр батлагдсан тохиолдлын 28 нь Улаанбаатарт, 33 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 928 147 болжээ. Харин уг өвчнөөр нийт 2 118 хүн эндээд байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     44    0