"Хүүхэд алга боллоо" гэж худал дуудлага өгсөн иргэнийг торгожээ

"Хүүхэд алга боллоо" гэж худал дуудлага өгсөн иргэнийг торгожээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад иргэн Э-ээс өчигдөр /2022.06.20/ "Хүүхэд алга боллоо" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтын явцад худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     58    0