Амбер Хердийг дэлхийн хамгийн зөв царайны төрхтэй хүн гэв

Хүний нүд, хөмсөг, хамар, уруул, эрүү, нүүрний ерөнхий хэлбэр зэрэг 12 гол цэгийг шинжилж үзээд, тухайн хүн хэр зөв царайны төрхтэй болохыг тодорхойлдог шинжлэх ухааны судалгааны арга байдаг. Грекийн “Phi” харьцаа нэртэй энэ аргыг дэлхийн үзэсгэлэнтэй царайны нууц томъёо гэдэг аж. Тус судалгаагаар Амбер Херд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, зөв төрхтэй хүн болохыг тогтоожээ. Тэрбээр Ким Кардашиан, Кейт Мосс нарыг ч хойноо үлдээсэн байна. Өдгөө 36 настай Амбер Хердийн царай Грекийн гоо сайхны “Phi” харьцаатай 91.85 хувь таарчээ. Түүнийг Лондоны мэс заслын эмч Жулиан Де Силва хамгийн сүүлийн үеийн нүүрний зураглалын техникээр туршиж үзсэн байна. Тэрбээр “Бид нүүрний хэлбэрийг хэрхэн сайжруулахыг тооцоолохын тулд цоо шинэ компьютерийн зураглалын техник зохион бүтээсэн. Бид нүүрэн дээрх гол цэгүүдийн алгоритмыг бүтээснийхээ дараа алдартай, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд дээр туршиж үзэхээр шийдсэн” гэж ярьжээ. Амбер Хердийн араас Ким Кардашиан 91.39 хувиар удаалсан бол Кейт Мосс 91.06 хувь, загвар өмсөгч Эмили Ратажковски 90.8 хувь, Кендалл Женнер 90.18 хувиар тус тус жагссан байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     39    0