ОХУ Хятадад нийлүүлж буй газрын тосны хэмжээгээр Саудын Арабыг гүйцэж түрүүлжээ

Өнгөрсөн сард Хятад руу хийсэн Оросын газрын тосны экспорт өмнөх оны мөн сарынхтай харьцуулахад 55 хувиар өсөн Саудын Арабын үзүүлэлтээс давжээ. Ингэснээр ОХУ Хятадын газрын тосны хамгийн том нийлүүлэгч болсон байна. Энэ тухай “Reuters” агентлаг Хятадын гаалийн мэдээнээс эш татан мэдээлжээ. Гаалийн мэдээллээс үзвэл, тавдугаар сард Саудын Араб хоногт 1.84 сая торх газрын тос Хятадад нийлүүлсэн бол ОХУ 1.98 сая баррель газрын тос нийлүүлсэн байна. Орос улс Барууны орнуудын хоригт өртөөд байгаа хэдий ч газрын тосоо худалдан авагчид олох боломжтой байгааг гаалийн мэдээлэл харуулж байна гэж “Reuters” тэмдэглэжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     47    0