Туркт ирэх гадаадын жуулчдын тоо 300 хувиар өсжээ

Турк улс энэ оны тавдугаар сард гадаадын 3.82 сая орчим жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 308 хувиар өссөн үзүүлэлт болсон талаар тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас даваа гарагт мэдээллээ. Мөн Туркт 2022 оны эхний таван сарын хугацаанд гадаадын 12.7 сая жуулчин ирснийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 207 хувиар өссөнийг тоон мэдээлэл харуулсан байна. Түүнээс Истанбул, Анталия, Эдирне, Мугла, Артвин хот хамгийн олон жуулчин хүлээн авчээ. Улс орноор авч үзвэл, энэ оны эхний таван сарын хугацаанд Германаас Туркт ирсэн жуулчдын тоо хамгийн ихээр 367 хувиар өссөн бол Болгарынх 334 хувиар, Оросынх 49 хувиар тус тус өссөн байна. Туркт халдвар хамгааллын дэглэмийг 2021 онд сулруулснаас хойш эдийн засагт ихээхэн ач холбогдолтой аялал жуулчлалын салбар сэргэж эхэлжээ. Гэхдээ гадаадын жуулчдын тоог 2019 оны тавдугаар сар буюу цар тахал дэгдэхээс өмнөх үетэй харьцуулахад 4.9 хувиар буурсан байна. Орос, Украины жуулчид нь Туркийн аялал жуулчлалын салбарын орлогын гол эх үүсвэр байсан тул Украины хямрал мөн энэ салбарт сөргөөр нөлөөлжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     41    0