“Хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодсон бичлэгийн дагуу шалгаж эхэлсэн”

Хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг цахим сүлжээнд өчигдөр /2022.06.20/ тарсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Тухайн хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн тавдугаар сард болсон гэх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өглөө. Өнөөдрийн байдлаар бүлэглэн бусдыг зодсон болон хохирсон хүүхдүүдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж буй юм байна. Хохирогч хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ямар нэгэн мэдээлэл цагдаагийн байгууллагад байхгүй байгаа аж. Зодооны хэрэгт холбогдсон, хохирсон хүүхдүүдийг олж тогтоон, мэдүүлэг авсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бөгөөд цахим хуудаст бичлэг нийтлэгдсэнээр хэргийг шалгаж эхэлсэн байна. Үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн хүүхдэд: Хичээл, сурлагадаа муудах, хичээл номдоо сонирхолгүй, идэвхгүй болох, Шөнө тайван унтаж чадахгүй байх, хар дарж зүүдлэх, Гэрээсээ дайжих, өөрийгөө гэмтээх эрсдэлтэй, Өөртөө итгэлгүй болох, сул дорой байх, Бэртэл гэмтлээ тайлбарлаж чадахгүй байх, эсвэл тайлбарлахаас зайлсхийх, Хувцас, ном, үзэг, харандаа, зүүлт, тоглоом, эд зүйлсээ алдсан байх эсвэл эвдэрсэн байх, Толгой гэдэс нь байнга өвдөх, эсвэл өвдөж байна гэж ээж, аавдаа хэлэх, Идэж уух, хооллоход өөрчлөлт гарах, хоол их, эсвэл огт идэхгүй болох зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     45    0