Энэтхэгийн биотехнологийн төв хөгшрөлтийн эсрэг эм бүтээж байна

Ражив Гандигийн нэрэмжит Энэтхэгийн тэргүүлэх биотехнологийн төв хүний хөгшрөлтийн үйл явцыг зогсоох эм бүтээж байгаа тухай тус төвийн профессор Чандрабас Нараяна мэдээлжээ. Энэхүү төв нь Энэтхэгийн Засгийн газрын дэргэд үйл ажиллагаа явуулдаг байна. "Хүний ДНХ-ийн хэлхээ бүр нас ахих тусам богиносдог төгсгөлтэй байдаг. Өнөөдөр бид тэдгээрийг эсрэгээрээ уртасгахын тулд, өөрөөр хэлбэл хүний хөгшрөлтийг зогсоохоор ажиллаж байна" гэж Нараяна хэлэв. Түүний хэлснээр, “энэ нь үрэл хэлбэртэй эм байх бололтой”. Эмийг гарган авахад таваас зургаан жил шаардагдах аж. “Хүмүүс энэ эмийг 40-50 насандаа хэрэглэнэ. Гэхдээ бид хөгшрөлтийг зогсоохын тулд хэчнээн хэмжээний эм шаардлагатай болохыг судалж байна” гэж Нараяна ярьжээ. Үнэ өртгийн талаар ярихдаа тэрбээр “эмийг гарган авах хугацаа, энэ үйл явцын зардлаас шалтгаална” гэж онцолсон байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     43    0