Израилын Гадаад хэргийн сайд Туркт айчлал хийнэ

Израилын Гадаад хэргийн сайд Яир Лапид энэ долоо хоногт Туркт айлчлахаар төлөвлөж байна гэж түүний ажлын албанаас мэдэгдэв. Ажлын албанаас Гадаад хэргийн сайд Лапид пүрэв гарагт хийх айлчлалынхаа үеэр эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Туркийн Гадаад харгийн сайд Мевлүт Чавушоглутай уулзалт хийнэ гэв. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн сард Йерусалимд хоёр талын уулзалт хийж байсан. Энэ оны тавдугаар сарын 22-нд Тегаранд Хувьсгалт гвардийн хурандаагийн амийг бүрэлгэсэн хэрэгт Израилыг буруутгаж, улмаар өшөө авахаа мэдэгдсэн байна. Иймд Израилын Засгийн газар иргэдээ Турк руу зорчихгүй байхыг анхааруулаад байна. Одоогоор Станбул руу чиглэсэн Израилын аялал жуулчлалын сэрэмжлүүлэгт Ираны талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Туркийн Гадаад хэргийн яамнаас зургаадугаар сарын 13-нд хийсэн мэдэгдэлдээ, Турк улс нь терроризмтой тэмцэх хамтын ажиллагааны механизмтай аюулгүй орон гэдгийг онцолсон байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     48    0