“Гэр бүл хөгжил, оролцоо” сарын аяныг өрнүүлж байна

Орхон: Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуудан аймгийн ЗДТГ-аас “Гэр бүл хөгжил оролцоо” сэдэвт сарын аяныг өрнүүлж байна. Үүний хүрээнд Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар “Гэр бүлийн уламжлал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Тус хурлын зорилго нь нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийн хөгжлийн асуудлыг олон талаас нь хэлэлцэх, санал санаачилга дэвшүүлэх, эрдэмтэн судлаачдын саналыг цаашид төрийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм. Онол практикийн бага хуралд Япон, Солонгос, Орос зэрэг дөрвөн улсын эрдэмтэн судлаачид, эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, олон нийтийн байгууллагын ажилтан албан хаагчид оролцлоо.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     33    0